Одоогоос 100 жилийн өмнө сураггүй алга болсон Английн уулчин Э.К.Ирвиний шарилыг энэ долоо хоногт Эверестээс олсон гэж мэдэгджээ. Учир нь Э.К.Ирвиний овог, нэрийн эхний үсэг бүхий хатгамалтай хөлний хэсэг бүхий гутал, оймсыг баримтат судлаачид олсон гэж National Geographic мэдээлсэн байна.
Сонирхуулахад, уулчин Э.К.Ирвин болоод Ж.Маллори нар 1924 онд Эверестийн орчимд алга болсон байна. Тэднийг хамгийн түрүүнд Эверестийн оргилд гарах гэж оролдсон бөгөөд амжилтанд хүрсэн эсэх нь тодорхойгүй гэж байжээ. Харин 1953 онд Эверестийн оргилд гарсан Т.Норгай, Э.Хиллари нарыг уулын оргилыг анх эзэлсэн хүмүүс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөг байна. Тэгвэл Э.К.Ирвинтай хамт 1924 онд алга болсон Ж.Маллоригийн цогцсыг 1999 онд олж байж, ингэхдээ түүний цогцсыг танихын тулд ДНХ-ийн шинжилгээ хийж байжээ.