УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу аравдугаар сарын 30-ны өдөр ШШГЕГ-ийн харъяа Цагдан хорих 461-р хаалттай ангийн үйл ажиллагаатай танилцахаар болжээ.
Энэ үеэр тус ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлтээ илэрхийлж, хариуцсан шүүгчид нь албан бичиг илгээгээд байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлжээ.