Согтуурсан үед НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг хутгалж, гэмтээсэн С.Батжаргалыг цагдан хориогүй, гадуур шалгаж байна

Согтуурсан үед НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг хутгалж, гэмтээсэн С.Батжаргалыг цагдан хориогүй, гадуур шалгаж байна

Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж нэгнийгээ хутгалж, гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, энэ сарын 23-24-нд шилжих шөнө Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн бөөрөн тус газарт нэг удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан байна. Өдгөө хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол холбогдогчийг цагдан хориогүй, гадуур мөрдөн шалгаж байгаа аж. 




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө