Уганда улсад 14 хүн аянганд цохиулж нас баржээ

Уганда улсад 14 хүн аянганд цохиулж нас баржээ

Зүүн Африкийн Уганда улс дахь дүрвэгсдийн хуаранд 14 хүн аянганд цохиулж нас баржээ. Мөн 34 хүн гэмтсэнийг Ням гаригт /2024.11.03/ цагдаагийн газраас мэдээллээ.

Тус дүрвэгсдийн хуаран нь хойд Угандагийн Ламво дүүрэгт байдаг бөгөөд тухайн өдөр шашны арга хэмжээтэй байжээ. Хохирогчид Ням гаригийн 17:00 цагийн орчимд залбирахаар сүмд цугларахад бороо орж байсан. Улмаар 17:30 цагт аянга цахьсан аж.

Африкийн төв хэсэгт аянга цахих нь элбэг. Ялангуяа Угандад үе үе аянганаас болж хүн нас бардаг. Тус улсын баруун хойд хэсэгт 2020 онд 10 хүүхэд аянганд цохиулан нас барж байсан бол 2011 онд 18 хүүхэд багшийнхаа хамтаар аянганд цохиулан нас барж байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN




Өнөөдөр гахай өдөр

19 цагийн өмнө