Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.
Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:
"Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. Онцгой байдлын үед БНХАУ-руу нэвтрэх зөвшөөрлийг УОК-ын даргаас авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27-ны 12.00 цагийн орчимд/ өгч, гарын үсэг зурлаа. Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна.
Ирсний дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана” гэжээ. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ.