УИХ дахь намын бүлгүүд 11:00 цагт хуралдана

УИХ дахь намын бүлгүүд 11:00 цагт хуралдана

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2026.09.15/ 10.00 цагт нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа 11.00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэнэ.

Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг төслийг Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн бөгөөд нэг дэх хэлэлцүүлгийг хийх юм.

  • Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл,

  • Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл,

  • Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл,

  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө