ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хойшиллоо

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал хойшиллоо

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.11.13/ болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилсон байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийн дагуу тус хэргийг шүүх хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сарын 02-ны өдөр хийж, гэм буруугийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэхээр товлосон юм.