Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэлж байна

Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэлж байна

Өнөөдөр, зургаадугаар сарын 6-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо Олон улсын эдийн засгийн форум нээлтээ хийнэ. Энэ жилийн форумаар олон улсын эдийн засгийн нэгдлүүдийн хувьсал, нийгмийн ялгавартай байдал өсөн нэмэгдэж байгаа тухай, худалдаа болон улс төрийн харилцаа тогтворгүй байгаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн дарга Тигран Саркисян, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон нарын олно улсын өндөр дээд зочид оролцоно гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Форумд дэлхийн улс орон, засгийн газруудын тэргүүнүүд, бизнес хүрээллийн төлөөлөгчид, олон улсын байгууллагуудын тэргүүнүүд, шинжээчид, эрдэмтэд, дэлхийн спортын одод чуулах юм. Улмаар эдгээр оролцогчид хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, өндөр технологийн асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Мөн энэ жил анх удаа Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд “Эрүүл нийгэм” нэртэй хэлэлцүүлэг болох бөгөөд энэ арга хэмжээний үеэр амьдралын чанарыг сайжруулах, хүний наслалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцэх гэнэ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жил форумын оролцогчид болон зочдыг өөр олон шинэлэг зүйл угтаж байгаа юм байна.

Тухайлбал форумын үеэр бүхий л мэдээллийг давхар, хятад хэлээр дамжуулах гэнэ. Зочин орноор оролцож буй Хятад улсаас оролцож буй төлөөлөгчид хамгийн их буюу 1000 гаруй оролцогчид байгаа тул ийнхүү тэдний төрөлх хэлээр мэдээлэл дамжуулахаар болжээ.

Энд дуулгахад, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өнгөрсөн онд энэ форумд дэлхийн 143 орны 17 мянган төлөөлөгч оролцож, 150 гаруй албан ёсны арга хэмжээ зохион байгуулагдан нийтдээ 2,6 их наяд рублийн үний дүн бүхий 600 орчим хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулж байжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө