Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д албадан эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харин тус мэдээллийн дараа иргэн Б.Юмжирдуламыг СЭМҮТ-өөс оргосон гэх мэдээлэл цахим сүжлээнд цацагдаад байсан юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Иргэн Б.Юмжирдулам Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа. Эмнэлгээс оргосон асуудал байхгүй" гэх мэдээллийг өглөө. Харин түүний ээжийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн төв хэвтүүлэн эмчилж байгаа бол хүүхдийг нь хамгаалалтад авсан байгаа аж.