Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, Засаг даргаа тодруулна

Баян-Өлгий аймгийн ИТХ энэ сарын 20-нд хуралдаж, Засаг даргаа тодруулна

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг өнгөрсөн долоодугаар сарын 29-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг хүргэнээ аймгийн ЗДТГ-ын даргаар томилсон, төрийн албан хаагчдыг хууль бусаар цомхотгосон зэрэг үндэслэлээр огцруулсан юм.

Үүнээс хойш дөрвөн сар гаруйн хугацаанд тус аймаг Засаг даргагүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бейсен хэвлэлд өгсөн мэдээлэлдээ энэ сарын 20-нд Баян-Өлгий аймгийн ИТХ хуралдаж, шинэ Засаг даргаа тодруулан Ерөнхий сайдад уламжлахаар төлөвлөсөн талаар мэдээлжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө