ЧУУЛГАН ШУУД: УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулийг баталлаа

ЧУУЛГАН ШУУД: УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа. Гэвч Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүйгээс үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл үүсэж болзошгүй тухай гишүүд санаагаа хэлж, тодруулга авлаа. Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа байнгын хорооны саналаа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн учраас баталлаа.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө