Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн хэрэг энэ сарын 03-ны өдөр Төв аймагт гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тухайн хэргийг үйлдсэн гэх Төв аймгийн Баянхангай суманд оршин суудаг 61 настай иргэн П-г Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 61 настай иргэн П нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн үед эхнэртэйгээ маргалдаж, улмаар амь хохирогч хүүхдийг "Уйллаа. Дуугүй байсангүй" хэмээн мах идэж байсан хутгаараа амь насыг нь бүрэлгэсэн гэдгийг албан бус эх сурвалжийн мэдээллээ. Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт "Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заажээ.