Бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдсон ЭХЭМҮТ-ийн албан тушаалтны хэргийг хялбаршуулах журмаар шийдэхээр болжээ

Бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдсон ЭХЭМҮТ-ийн албан тушаалтны хэргийг хялбаршуулах журмаар шийдэхээр болжээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн албан тушаалтан хахууль өгсөн хэрэгт холбогджээ.  

Тодруулбал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн албан тушаалтан Г.О нь байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэрэгт холбогдсон байна. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.