Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авчээ. Тус сайт үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирсан тул яг одоо Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна мэдээлэл өгч байна.
ВИДЕО:
Тэдний төлөөлөл О.Уламсайхан ярихдаа "Бид Монгол Улсад сонгууль ямар хэмжээнд шударга бус явдаг вэ гэдгийг хангалттай харуулж чадахуйц киног хийж байсан. Тус киноны нийт 14 терабатт дүрс бүгдээрээ энэ дотор байгаа. Хамгийн инээдтэй нь гомдол гаргагчийг бидэнд хэлсэн. Гомдол гаргагч нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү "Манай хийдэг бичлэгнээс болоод хүн амиа хорлох гээд байна" гэдэг гомдол гаргасан. Үүнийг ахлах мөрдөн байцаагч нь өөрөө танилцуулсан. Тэр хүн нь улстөрч биш. Зохиомол нэртэй хүн байсан. Зохиомол нэртэй хүн фэйсбүүк чатаар гомдол гаргасны төлөө шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулаад хойшлуулшгүй журмаар барьчихсан байна" гэв.