2025 оны гуравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд ZHANG FENG YING болон багш Н.Лхагвасүрэн нар сурагчдынхаа хамтаар 2025 оны “Цас Мөсний зам” Олон улсын залуучуудын уулын гулгалтын тэмцээнд амжилттай оролцжээ.
JIANG SU мужийн Биеийн тамирын хороо, JIANG SU мужын Биеийн тамирын хөгжлийн холбоо, Хятадын хэрэг эрхлэх газрын нийгмийн халамжийн үйлчилгээний төвөөс санаачилж JIANG SU мужын өвлийн спортын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд манай сурагчид амжилттай оролцож эрэгтэй, эмэгтэй цанын төрөлд тус бүр 3-р байр, Snowboard-н эрэгтэй төрөлд 2-р байр, Сургууль мөн шилдэг Зохион байгуулагч сургуулиар шалгарсан байна.