Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхлээд байгаа.
Энэ хүрээнд 100 орчим бөхчүүдээс шинжилгээ авсан талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл Дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нараас допингийн шинжилгээ авсан байна. Ингэхдээ тэднээс цусаар шинжилгээ авчээ. Уг шинжилгээний хариуны талаар бид эргэн мэдээлэх болно.