Булганы ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

Булганы ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэд анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял шийтгэсэн ч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл С.Гал-Эрдэнэ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.03.27/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргалаа.

ШУУД:

Тус шүүхээс С.Гал-Эрдэнэт хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, С.Гал-Эрдэнэ нь 2023 оны зургаадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр н.С-ийнхээ биед халдсан хэмээн Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Анх уг хэргийг шалгасан мөрдөгч нь тэтгэвэрт гарснаар тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Жамъянсүрэнд хэрэг хуваарилагдсан аж. Тэд эртний найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд О.Жамъянсүрэн албан тушаалаа ашиглан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй завхруулах гээд байгаа, ХААН банкны данснаасаа мөнгө шилжүүлсэн талаар эхнэр н.Сэлэнгэ нь АТГ-т гомдол гаргасны дагуу шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Гал-Эрдэнээс ахлах дэслэгч О.Жамъянсүрэнгийн охины данс руу 2023 оны долоодугаар сард хоёр удаа нэг сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

О.Жамъянсүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өмнө нь гаргаж байсан ч С.Гал-Эрдэнэ эс зөвшөөрсөн тул ийнхүү шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. С.Гал-Эрдэнийн хувьд О.Жамъянсүрэнг 2019 оноос хойш таньдаг болсон, адууны наймаа хийсэн, мөнгө зээлж байсан тохиолдлууд ч бий гэдгээ шүүхэд мэдүүлж байжээ.Уг хоёр сая төгрөгөө ч наадамд дээгүүр давхисан морины байны хишиг хэмээн зээлдүүлсэн хэмээсэн. Харин гэрчээр оролцсон С нь шүүхэд үнэнийг гэрчлэхээр мэдүүлэхдээ “Тухайн үед нөхөртэйгөө таарамжгүй байснаас үүдэн айлгах гээд АТГ-т гомдол гаргасан. Тэд хоорондоо утсаар юу ярилцсаныг би мэдэхгүй” хэмээж байсан юм. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө