О.Баасанхүү: Хүрэлсүхийн Засгийн газарт шударга хүн зохихгүй байна

О.Баасанхүү: Хүрэлсүхийн Засгийн газарт шударга хүн зохихгүй байна

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү"МАН-д  Хууль зүй дотоод хэргийн яаманд дэд сайд гэж сүрхий хуульч байлаа. Даанч хуульчид, шударга хүнд дургүй, сайн хуульч гарчих вий гэхээс айдаг нэг ах зангиагаар боогоод хөөгөөд гаргачихсан" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үг дайсан юм. Харин Ц.Нямдорж сайд О.Баасанхүүд дараах хариултыг өгчээ.

О.Баасанхүү: Хэрэг эрхлэхийнхээ дараагийн хүнээ гоё хүн тавиарай, сайн хүн тавиарай, чадалтай хүн тавиарай, хуульч хүн тавиарай, 60 тэрбумаас хол хүн тавиарай, ЖДҮ-гүй хүн тавиарай. Тэргүүн дэд чинь компанийн захирал, дэд дарга хоёроо зэрэг хийгээд явж байсан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэдэг хүн байсныг би санаж байна. Хууль зүйн дэд сайд гэж их аятайхан, сүрхий хуульч байсан. Яахав, хуульчид дургүй, шударга хүнд дургүй хүмүүс зангиагаар нь боож унагаадаг нэг ах боож унагаад явуулчихсан. Гэх мэтчилэн танайд шударга хүн МАН-д зохихгүй байна шүү. Танай энэ Хүрэлсүхийн Засгийн газарт зохицохгүй байна шүү.

Ц.Нямдорж: Чи миний биеийн тухай ярьлаа. Би 68 кг жинтэй, 168 см өндөртэй. Биеийн жингийн харьцаа яг таардаг. Чи наснаасаа өмнө халзан болсон, чи ордон дотор улаа харж гүйсээр байгаад нэр төрөө алдаад дуусч байгаа. Би чам шиг 28 хувийн саналаар нэг удаа ч ялж үзээгүй юм. Би 48-68 хувийн саналаар долоон удаагийн сонгуулиийн цаана гарсан юмаа. Чи Энхбаярын өмгөөлөгч болж залилан мэхэлж байж хувь авсан. Чамд мэргэжил байхгүй, мэргэжлийн чадвар байхгүй. Чамд хүнийг доромжилж гутаахаас өөр хийх ажил энэ ордон дотор байхгүй болсон. Дээд шүүх дээр очоод авгайчуул зодоод дараа нь Шүүх эмнэлгээр гүйдэг.

О.Баасанхүү: Сая хүний цус нулимсаар насаараа тэжээсэн нөхөр хөөрхий үсний халзрал, хамгийн бага санал хоёроос өөр олигтой юм олоогүй, их л бухимдаж байгаа харагдаж байна, зайлуул.