Ж.Бат-Эрдэнэ: Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байж Д.Цогтбаатар гишүүний асуудлыг ярих шаардлагатай байна

Ж.Бат-Эрдэнэ: Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байж Д.Цогтбаатар гишүүний асуудлыг ярих шаардлагатай байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл өглөө. Тэрбээр " Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын дээд шүүх рүү "мэдээллийг хүргүүлнэ үү" гэх албан бичгийг явуулсан. Хариуг өчигдөр ирүүлсэн. 64 хуудас бүхий тогтоолыг явуулсантай өнөөдөр танилцлаа. Одоо яг юунд үндэслэн чуулганы хуралдаан руу эл асуудлыг оруулах вэ. Хуулинд үүнийг тодорхой зааж өгөөгүй. Тэгэхээр Дэгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Шүүхийн шийдвэр заавал биелнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа заалтыг бариад Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Төрийн байгуулалтын байнгын хороонд уг асуудлыг танилцуулж, гишүүд асуулт асууж, хариулт авах байдлаар танилцана гэсэн байдлаар хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэж харж байна. Энэ талаар УИХ-ын тамгын газар болон хуульчидтайгаа ярилцана" гэлээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө