Өнөөдөр/2020.03.12/ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.
2020 оны эхний хоёр сарын байдлаар согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 426 болж, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар, Мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 38 болж, 9.5 хувиар, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 170 болж, 47.7 хувиар, Бүлэглэн үйлдсэн хэрэг 294 болж, 1.7 хувиар, Хүүхэд оролцсон хэрэг 64 болж, 22.9 хувиар тус тус буурсан байна.
Харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 540 болж, 128-аар буюу 31.1 хувиар өсчээ.
Мөн улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард 17.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 2.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (11.9%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 659 (43.5%) -өөр өссөн байна.