Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, санал дүгнэлтээ нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 10.00 цагт хуваарьт ёсоор МАН-ын бүлэг хуралдах бол АН-ын бүлэг өнжих аж. Учир нь өнөөдөр Ардчилсан намын 35 жилийн ой тохиож буй тул баярын үйл ажиллагаатайгаа холбогдуулан өнжиж байна.
