Цастай уулын гүйлтийн Азийн аваргаас Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

Цастай уулын гүйлтийн Азийн аваргаас Н.Лувсаншарав хос алтан медаль хүртжээ

Японы зүүн хойд хэсэгт байрладаг Цүмагой цанын баазад цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болж, манай улсын тамирчид хос алтан медаль хүртжээ.

Тодруулбал, тус тэмцээнд манай улсаас 2023 оны цастай уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын аварга Н.Лувсаншарав оролцож хос алтан медаль хүртэв. Тэрбээр вертикал 3.5 км, 610 метрийн зайд 28 минут 10 секундийн амжилтаар эхний алтан медалиа гардсан юм. Түүнчлэн классик 10 км, 850 метрийн зайд 52 минут 02 секундээр дахин түрүүлсэн байна.