Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг дэмжлээ

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн бөгөөд тус саналыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр  /2025.04.09/ хэлэлцэхээр болоод байсан. МАН-ын бүлэг уг асуудлыг дэмжсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл АН-ын бүлгээр Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж дэмжлээ.