Б.Баярбаатар: Х.Баттулга нь ажлаа тасалчхаад тоног төхөөрөмж рүү алдаагаа түлхэж, худал ярьсан учир 6 сарын цалинг нь хасах арга хэмжээ авч байна

Б.Баярбаатар: Х.Баттулга нь ажлаа тасалчхаад тоног төхөөрөмж рүү алдаагаа түлхэж, худал ярьсан учир 6 сарын цалинг нь хасах арга хэмжээ авч байна

Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох тухай хэлэлцлээ. 

Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй гишүүдийн ирцийг авч үзэхэд 40-өөс дээш цаг тасалсан нэг хүн байгаа буюу Х.Баттулга гишүүн байгаа юм. Улмаар энэ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувиар хасах сахилгын хариуцлага тооцсон бол УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад анхааруулга өгч шийдвэрлэсэн юм. Бид энэ талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны Б.Баярбаатараас тодрууллаа.

ШУУД: