УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тавантолгой төмөр зам" төрийн өмчит компанийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компанид хяналтын менежерээр томилогдон очиж ажилласан Э.Тамир мөн дараах зүйлсийг ярьлаа.
"Таван толгой төмөр зам" төрийн өмчит компанид хяналтын менежерээр томилогдсон Э.Тамир ярихдаа “Засгийн газрын шийдвэрээр хяналтын менежерүүд бий болгох шийд гарсан. Би нэгдүгээр сард энэ компанид томилогдож очсон. Намайг очиход тус компани баримт мэдээллээ өгөхгүй байсан тул бүх төрлийн шалгалтууд оруулсан. Жишээ нь, хяналт үнэлгээний хороо, татвар, нийгмийн даатгалын газруудаас ээлжлэн шалгалт оруулж байна. Энэ компанид маш олон ажил үүргийн давхардалтай ажилчид байсан. Энэ компанийн худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдгийг олж мэдсэн. Нэг санхүү дээрээ, нэг нь захиргаан дээрээ. Ганц жишээ хэлэхэд, муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй кондишн гэх мэт зүйлсийг энэ компани худалдаж авсан байсан. Санхүүгийн баримтаас илэрсэн. Тус компани үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байгаа юм билээ" гэв.