Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулсан ИТХ-ын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваагүй байна

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулсан ИТХ-ын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж аваагүй байна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-ны өдөр  /2025.02.13/ Д.Пүрэв-Очирыг Булган аймгийн Засаг даргаас огцруулсан. Тодруулбал, түүнийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн хэмээн огцруулсан билээ. Түүнийг огцруулсан тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.4-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй" гэж заасан.

Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн ИТХ-ын саналыг хүлээж аваагүй байна. 

Тийм ч учраас хоёрдугаар сарын 15-ны өдөр Булганы МАН Их хурлаа хийж, намын бодлогоор Д.Пүрэв-Очирыг аймгийн намын хорооны даргаар сонгосон аж.  2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймгийн ИТХ-д МАН-15, АН-14 төлөөлөгчтэй болсон.