Алексей Ягудин, Евгения Медведива тэргүүтэй уран гулгалтын дэлхийн оддын шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болно

Алексей Ягудин, Евгения Медведива тэргүүтэй уран гулгалтын дэлхийн оддын шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болно

Уран гулгалтын дэлхийн одод болох Алексей Ягудин, Евгения Медведива тэргүүтэй уран гулгалтын дэлхийн оддын шоу тоглолт тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болно. 

Монгол улсад маань олон улсын стандарт шаардлагад нийцсэн ринк буюу мөсөн талбайтай битүү дээвэр бүхий мөсөн ордон нээгдэж манай хүүхэд залуучууд сонирхон хичээллэх болж уран гулгалтын спорт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олны анхаарлыг ихээр татах болсон билээ. Хүч, техник, тэсвэр, тэвчээр, тэнцвэр, эрсдэл, урлаг, спортын нийлэмжит энэхүү гайхамшигт спортын томоохон төлөөлөл, дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа олимпын алтан медальт, дэлхийн 4 удаагийн аварга, европын 3 удаагийн аварга Алексей Ягудин, олимпын аварга, дэлхийн аварга, европын аварга София Самодураво, олимпын хос мөнгөн медальт, дэдхийн 2 удаагийн аварга, европын 2 удаагийн аварга Евгения Медведива тэргүүтэй нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид үзэгчид биднийг байлдан дагуулж, гайхан бишрүүлэхээр Монгол улсын маань мөсөн дэвжээнээ хүрэлцэн ирэх гэж байна.