Налайх-Чойрын замын ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байна

Налайх-Чойрын замын ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байна

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажил оны дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм.  Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК, түйцэтгэгчээр “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20,9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ. Энэ нь Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм. Төслийн хүрээнд 20,9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажил хийгдэнэ.