Өнөөдөр/2020.03.17/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас/ШӨХТГ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Коронавирусийн халдварын эрсдэлээс урьчилан сэргийлэх үүднээс ШӨХТГ-аас өдөр бүр улсын байцаагчид хяналт шалгалт хийж байгаа юм.
Тус байгууллагаас улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол гаргахгүй байхад хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Гэвч "Номин тав трейд" ХХК Улсын их дэлгүүрт махны үнийг нэмж худалдааны хууль бус арга хэрэглэн хэрэглэгчийг хохироосон тул 20 сая төгрөгөөр торгосон байна.
Тодруулбал, тус компани үхрийн цул махыг 3500 төгрөгөөр нэмж, 14499 байсныг 17999 төгрөгөөр зарж байжээ. Мөн ШӨХТГ авто бензиний гадаадад хилийн үнэ буурсантай уялдуулан дотооддоо шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлсэн байна.