Монгол артист Zola буюу Г.Золзаяа “Met gala” улаан хивсний ёслолд оролцсон олон алдартнуудын маникюрчнаар ажилласан талаар бид өмнө мэдээлсэн.
Монгол артист Zola нь Лос Анжелесын томоохон агентлагт харьяалагддаг бөгөөд өөрийн “NailbyZola” инстаграм хуудсаараа дамжуулан хамтран ажиллаж байсан уран бүтээлчдээ харуулдаг билээ. Тэрбээр Jennie Kim, Hailey Bieber, Sabrina Carpenter, Adele, Kendall Jenner, Kylie jennier, Beyonce гэх мэтчилэн дэлхийн алдартнуудтай хамтран ажилласан байдаг. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт болсон “Met gala” улаан хивсний ёслолын үеэр Kendall Jenner, Sofia Richie, Jennie Kim, Sabrina Carpenter, Demi Moore, Kylie Jenner, Sydney Sweeney зэрэг дэлхийн алдартнуудтай хамтран ажиллаж, маникюрыг нь хийж өгсөн юм.
Тэгвэл үүний дараа БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Blackpink хамтлагийн Jennie өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан монгол артист Г.Золзаяад талархсан сэтгэлээ илэрхийлжээ.