С.Чулуунбаяр: Тэнгэрт дэвшсэн хоёр найздаа зориулж би энэ тоглолтод оролцоно /ВИДЕО/

С.Чулуунбаяр: Тэнгэрт дэвшсэн хоёр найздаа зориулж би энэ тоглолтод оролцоно /ВИДЕО/

Реппер Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар Корпорейт төвд өнөөдөр /2025.05.08/мэдээлэл өглөө. 

ВИДЕО:

Тодруулбал "Ин Да Хүрээ" тоглолт бямба гарагт буюу тавдугаар сарын 10-ны өдөр Socialpay паркт болох гэж байна. Тоглолтын талаар "Ice top" хамтлагийн гишүүн С.Чулуунбаяр ярихдаа "Би хамтлагийн ахлагчаа алдаад удаагүй байгаа болохоор энэ тоглолтод  орохгүй гэж бодож байсан. Тэр үед хамтлагийн бусад гишүүд болон гэр бүлийнхэн маань тэнгэрт дэвшсэн хоёр найздаа зориулаад дуулаач гэсэн. Тэгээд би энэ тоглолтод оролцохоор болсон" гэв.