Д.Хаянхярваа: Эдийн засгийн өсөлтийг Оюу Толгойн төсөл бий болгосон. Маргаангүй үнэн бол энэ

Д.Хаянхярваа: Эдийн засгийн өсөлтийг Оюу Толгойн төсөл бий болгосон. Маргаангүй үнэн бол энэ

Коронавирусийн халдвар, тархалтаас үүдэн ихэнх орны эдийн засаг болоод гадаад худалдаанд хүндрэл гарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ эрсдэл манай улсыг тойрохгүй дайрч байгаа талаар манай зарим эдийн засагчид онцолж байна. Иймд Сангийн яам, Монголбанкнаас хэрэглээний зээлийн төлөлт, хүү төлөх хугацааг гурван сараар хойшлуулж буйгаа өчигдөр мэдэгдсэн. 

Харин хэдэн жилийн өмнө коронавирусийн халдвар дэлхий даяар энэ мэтээр дархсан бол манай улсын эдийн засаг сүйрэх байсан талаар онцолж байна, Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн твиттер хуудастаа “Хэдхэн жилийн өмнө Далай лам ирсэн шалтгаанаар урд хөрш хилээ 3 хоног хаахад яаж байснаа санаж байна. Өнөөдөр сар хаагдахад яав. Энэ нь эдийн засгаа тэр үетэй харьцуулахад 3-4 дахин өсгөж чадсаны ач . Энэ өсөлтийг Оюу Толгойн төсөл бий болгосон. Маргаангүй үнэн бол энэ” гэжээ.