Төрийн Соёрхолт "Баянмонгол" биг бэнд энэ зуны хэмнэлийг мэдрэх цэвэр жазз концертоо энэ ням гарагт буюу 2025.06.08-ны өдөр тоглох гэж байна.
Тоглолтыг урилгаар Итали улсын удирдаач, хөгжмийн зохиолч, саксофонч АНДРЕАС МАРИНЕЛЛО удирдан явуулах ба Монголын болон дэлхийн жазз бүтээлүүдээс гадна түүний зохиож найруулсан зохиолын дээжсээс хөтөлбөрөө бүрдүүлж байна.
Тоглолтын хөтөлбөрт алдарт Radiohead рок хамтлагийн дуунаас эхлэн "Хөх торгон цамц", "Самрын гурван толгой" зэрэг монгол ардын дуунууд багтаж байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.