Энэ бямба гарагт буюу 2025.06.14-ний өдөр Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection хамтлаг, дуучдын хамтарсан “One Stage” тоглолт Socialpay Park-д болох гэж байна. Тоглолтын талаар өнөөдөр /2025.06.09/ зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өгсөн юм.
Дижитал хамтлагийн дуучин Эрка: Монголын хамгийн анхны зочин артистгүй тоглолт болох “One Stage”-н тайзнаа Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection галыг асааж, та бидний дурсамжид мөнхлөгдсөн үе үеийн супер хит дуунуудаа толилуулах гэж байна. Тоглолтоор дуулагдах 60 дууны жагсаалт аль хэдийн гарсан бөгөөд уйдах завгүй нэгэн үдэш өнгөрөх нь ээ. DJ Art-ийн гайхамшгийг мэдрүүлж, шилдгийн шилдэг дуунуудаа толилуулахаар таван артист бэлтгэлээ базааж байна. Тоглолтын найруулагчаар 30 жилийн түүхт монголын хамгийн том продакшн болох On'n Off продакшны ерөнхий захирал, найруулагч, МУУГЗ С.Ононбат ажиллаж байна гэлээ.