УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2025.04.30/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг шүүх анхан шатны шүүх хурал удахгүй товлогдох аж.
Ташрамд өгүүлэхэд, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон ч эрүүл мэнд нь хүндрээд байгаа гэх Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланг сулласангүй бөгөөд З.Энхболдод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.