Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

Та бидний дуртай олон олон дурсамж сэдрээсэн 66 хит дуу нэгэн тайзан дээр эгшиглэхэд хэдийн бэлэн болжээ.  

“Галзуу ганц амьдарна аа” хэмээн дуулж,  Гандан бууралгүй өнгөрүүлсэн он цагаа дурсах Дижитал, “Бороо” дуугаар болзоонд хөтөлж, “Бусдын хайрыг хүндэл”  дуугаар хайраа сэргээх Татар, Монгол охидын хамтлагийн нүүр царай “3 охин”, Чи бүхнээс илүү гэдгийг Чихэнд чинь шивнэж мэдрүүлэх Ноён Quiza, “Түүндээ” дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж, Амар байна уу хэмээн мэндчилэх Mc Collection хамтран 6 сарын 14-нд энэ зуны хамгийн ГАЛЗУУ, хамгийн ДОРГИО, нэг ч “панчаан”-гүй тоглолтыг хийхээр бэлтгэлээ базааж байна. 

“One stage” дээр монголын дуу хөгжмийн оргил болсон хамтлаг, дуучидтай ДОРГИНО гээд төсөөлдөө...  Нэг мэдрэмж, нэг зүрх, нэг тайзыг мэдрэхэд ердөө хоёр хоног... Ташрамд, нэгэн цагт бүжгийн хамтлаг гэгдэж явсан Дижитал хамтлагийнхан surprise барьж магадгүй гэнэ лээ.