"Монголын Ма Дун Сок гэгддэг Р.Сүхболд Солонгосын Ма Дун Соктой уулзмаар байгаагаа илэрхийлжээ" гэх мэдээ БНСУ-ын хэвлэлүүдээр гарч, олны анхаарлыг татжээ

"Монголын Ма Дун Сок гэгддэг Р.Сүхболд Солонгосын Ма Дун Соктой уулзмаар байгаагаа илэрхийлжээ" гэх мэдээ БНСУ-ын хэвлэлүүдээр гарч, олны анхаарлыг татжээ

Монголын Ма Дун Сок гэгддэг жүжигчин Р.Сүхболд Солонгосын Ма Дун Сок руу "хайрын дуудлага илгээжээ" гэх мэдээ БНСУ-ын хэвлэлүүдээр гарч олны анхаарлыг татжээ. 

Энэ сарын 19-нд БНСУ-ын Сөүл хотын Сонпагу дахь “Lotte Cinema World Tower”-т Монголын "In da House 3" киноны хэвлэлийн хурал болжээ. Тус арга хэмжээнд жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд, Х.Манлайбаатар нар оролцсон талаар БНСУ-ын M-Entertainment мэдээлсэн байна. Тэгвэл уг нийтлэлд Монголын Ма Дун Сок гэгддэг жүжигчин Р.Сүхболд киноныхоо элэглэл бичлэгээрээ SNS сувгаар олны анхаарлыг татсан бөгөөд Ма Дун Соктой уулзмаар байгаагаа илэрхийлсэн гэжээ.