Японы мэргэжлийн Сүмо бөхийн түүхэн дээд амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал алдарт “Монгол Хаан” монгол драмын Япон улс дахь тоглолтын "албан ёсны элч" төлөөлөгчөөр томилогдсон талаар албан ёсоор мэдэгдлээ.
ВИДЕО:
Учир нь “Монгол Хаан” жүжиг нь 2025 оны намар Япон улсын Токио, Осака, Нагоя зэрэг хотуудад тоглогдох бөгөөд Японы үзэгчдэд Монголын эзэнт гүрний түүх, соёл, хөгжмийн урлагийн цогц дүр төрхийг хүргэх зорилготой гэж буй юм. Иймд Хакүхо М.Даваажаргал мэдэгдэлдээ, “Монгол үндэстний түүх, соёлыг Японы ард түмэнд таниулах нь миний хувьд нэр төрийн хэрэг. "Монгол Хаан" жүжиг бол зөвхөн түүх биш, Монгол хүн байхын утгыг харуулсан урлагийн өвөрмөц илэрхийлэл” гэжээ. Тэгвэл Япон улсад тоглогдох "Монгол хаан" жүжгийн уран бүтээлчид, хөгжимчид, бүжигчид бүгд Монгол Улсаас оролцох бөгөөд уг бүтээлийн хөгжмийн найруулга, түүхэн хувцас, тайзны шийдэл зэрэг нь олон улсын хэмжээний бүтээл хэмээн үнэлэгдэж байгаа билээ.