Өнөөдөр Төв аймгийн Баянжаргал суманд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр Төв аймгийн Баянжаргал суманд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр /2025.06.22/ Төв аймгийн Баянжаргал сумын нийт хэрэглэгчид цахилгааны хязгаарлалтад орно. Тодруулбал, Монкоул петро, Цэцэнс майнинг, Говь хурах, Рео, Ноён гари болон Такаражин орчмын хэрэглэгчид багтжээ. Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ажлыг өнөөдрийн 11:00-18:00 цаг хүртэл хийнэ.

Харин маргааш буюу зургаадугаар сарын 23-ны даваа гаригт Хан-Уул дүүргийн 1-р хороо, 13-р хороо, 9-р хороо, 25-р хорооны зарим хэсэгт цахилгаан хязгаарлана. Мөн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны Үндэсний соёл амралтын хүрээлэн парк, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, “Өгөөж” чихэр боов, Соёолж номин супермаркет, “Улаанбаатар буян” ХХК болон ойр орчмын хэрэглэгчид орно. Мөн Налайх дүүргийн 6-р хорооны “Горхи-Тэрэлжийн Шижрээ”, Багахангай дүүргийн 1-р хорооны “Алтан оршихуй ТЭДЭӨ” болон ойр орчмын хэрэглэгчид маргааш засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас анхааруулж байна.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө