Д.Нямхүү: Франц иргэний биеийн байдал сайжирч, уушиг нь эргэн сэргэж байна

Д.Нямхүү: Франц иргэний биеийн байдал сайжирч, уушиг нь эргэн сэргэж байна

ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ үеэр хэлэхдээ "Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бид архаг хууч, өвчтэй, өндөр настай хүмүүсийг сонгож эхний ээлжинд шинжилгээ хийсэн. Мөн энэ нислэгээр ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Эдгээр хүмүүс Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байна. Улаанбаатар-Токиогийн нислэгээр энэ сарын 19-нд ирсэн 52 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Бид тусгаарлагдсан иргэдээс шинжилгээ авах ажлаа дэс дараатай хийж байна. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Коронавирусээр өвчилсөн 10 хүний биеийн байдал дунд зэрэг, хэвийн байна. Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүн сайжирч, тогтворжсон. 

Франц иргэний уушигны үзүүлэлт сайжирч, эргэн сэргэж байна. Манай эмч Франц иргэнд өөрийнх нь биеийн байдалд сайжирсаныг хэлэхэд маш их баярласан. Бид энэ хүнээ дор хаяж 10 хоног хэвтүүлэн эмчилнэ" гэсэн юм. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө