ХААН Банкны тэтгэврийн зээлийн хугацаа уртаслаа

ХААН Банкны тэтгэврийн зээлийн хугацаа уртаслаа

ХААН Банк тэтгэвэр авагч харилцагчдынхаа зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс тэтгэврийн зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгож, 24 хүртэлх сарын хугацаатай олгож эхэллээ. 

Ингэснээр тэтгэвэр авагч харилцагч ХААН Банкны салбар нэгж болон цахим сувгаар хандан өөрийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэтгэврийн зээлийг 24 хүртэлх сарын хугацаатайгаар хурдан шуурхай авах боломжтой боллоо. Тэтгэврийн зээлийг онлайнаар авах зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД:

1. Тэтгэврийн зээлийг хэзээнээс эхэлж 24 сараар авч болох вэ?

Та 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийг өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, нэгжид хандан авч болохоос гадна Киоск машин болон цахим сувгаар 24 хүртэлх сараар авах боломжтой болсон.

2. Зээл олгож буй хугацаанаас хамаараад зээлийн хүү нь өөр өөр байх уу?

Тийм ээ. Зээлийн хугацаанаас хамааран зээлийн хүүг өөрөөр тогтоодог. 12 хүртэлх сарын хугацаатай тэтгэврийн зээл бол зээлийн хүү жилийн 16.8% (сарын 1.4%), 13-24 сарын хугацаатай бол зээлийн хүү жилийн 18.0% (сарын 1.5%)-иар бодож олгогдоно.

3.  Өмнө нь 18 сараар 100% зээл авсан харилцагч нэмээд зээл авч болох уу?

Хэрвээ та 18 сараар 100%-иар тэтгэврийн орлогоо тооцуулан зээл авсан гэж бодъё. Одоогийн шинэчилсэн нөхцөлөөр буюу 24 сараар 50%-иар тогтох боломжит зээлийн хэмжээнээс харилцагчийн өмнөх авсан зээлийн үлдэгдэл бага байгаа тохиолдолд зөрүү дүнгээр нэмэлт зээл авах боломжтой.

Жишээ нь: Харилцагчийн сарын тэтгэврийн орлого нь 689,000 төгрөг бөгөөд 2025 оны 2-р сард 18 сарын хугацаатай 100%-ийн өр, орлогын харьцаагаар тооцуулан 10.9 сая төгрөгийн зээл авсан гэж тооцъё. Энэ харилцагчийн хувьд өнөөдөр шууд нэмэлт зээл авах боломжгүй, зээлээ төлж явсаар 2025 оны 10-р сараас нэмэлт зээл авах эрх нь үүснэ.  

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк