Сэлэнгэ голын эрэг тоглож байгаад алга болсон дөрвөн настай хүүг эрэн хайж байна

Сэлэнгэ голын эрэг тоглож байгаад алга болсон дөрвөн настай хүүг эрэн хайж байна

Онцгой  байдлын Ерөнхий газарт өчигдөр /2020.03.22/  дараах  тохиолдлууд бүртгэгджээ. Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд  дөрвөн настай эрэгтэй хүүхэд  17.00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй дуудлага мэдээлэлд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид болон сайн дурын иргэд нийлсэн нийт 69 хүн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн Атар гурав гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 14.10 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 17.16  цагт очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Халхгол сумын чиглэлд гурван  зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын Исүзү загварын ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  нэгдүгээр хорооны 20 дугаар байранд  гурван настай А нь тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчид ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 19.06 Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авч хүүхдийг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө