Хөл хорионд буй хүүхдүүдэд зориулж "Бид номтой хамт" уралдаан зарлажээ

Хөл хорионд буй хүүхдүүдэд зориулж "Бид номтой хамт" уралдаан зарлажээ

Хөл хорионы үед сурагч багачуудыг номтой нөхөрлүүлэх, хөгжүүлэх, номонд дуртай хүүхдүүд олон байгаа шүү гэж урам зориг өгөх зорилгоор “Бид номтой хамт” сэдвийн хүрээнд номын хамт зургаа авахуулж, тэрхүү номын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцах уралдаан зарлажээ.

Уг уралдаанд хөл хорионд ороод буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцох боломжтой бөгөөд 20 гаруй хүүхдийг шалгаруулан номоор шагнахаар болсон байна.

Уралдаанд Alphabook пайж хуудсаар дамжуулан оролцох аж. Хөл хорионы үед уншсан номоосоо юу олж мэдсэн тухайгаа бичиж, фото зургийн хамт оруулах, бусад хүүхдүүдийг ном уншихыг уриалсан агуулгатай байхыг уралдаан зохион байгуулагчдаас онцолсон байна.