Гүрж Улсын Батуми хотноо зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын Дэлхийн Цомын тэмцээнээс Идэрийн Цэлмүүн охин хүрэл медаль хүртжээ.
Ингэснээр И.Цэлмүүн охин Шатрын спортын Дэлхийн цомын тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр Монгол Улсын 4 удаагийн аварга шатарчин юм.