Өнөөдөр Хүй долоон худагт азарга, их насны хурдан морьд уралдана

Өнөөдөр Хүй долоон худагт азарга, их насны хурдан морьд уралдана

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр азарга, их насны хурдан морины уралдаанаар үргэлжилнэ. 

Өчигдөр /2025.07.10/ хязааланд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Б.Гантигийн хурдан үрээ түрүүлсэн бол шүдлэн насанд Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор үрээ түрүүлсэн билээ.