Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизстан улсыг зорино

Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизстан улсыг зорино

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ лхагва гаригт /2019.06.12/ Киргизстан улсад ажиллаж ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ удаагийн уулзалтад 11 орон буюу ОХУ, Казахстан, БНХАУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистанаас гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг улсын төр засгийн тэргүүн оролцох юм.

ШХАБ-ын гишүүн орнуудын даргалагчийн үүргийг энэ жил Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков гүйцэтгэх бөгөөд тус улсын эрх баригчид энэ сарын 1-20-ны хооронд Горькийн нэрэмжит талбайгаас бусад газарт ямар нэг жагсаал цуглаан хийхийг хоригложээ.

Сануулахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт уг нь энэ сарын 14-15-нд төлөвлөгдсөн байсан ч тодорхой шалтгааны улмаас товоо наашлуулж, 13, 14-нд болгоод байгаа юм.