Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийн ачааг өнөөдрөөс олгож эхэлнэ

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийн ачааг өнөөдрөөс олгож эхэлнэ

Тусгай үүргийн онгоцоор Сөүл, Берлин, Москва, Токио, Истанбулаас эх орондоо ирсэн иргэдийн ачааг өнөөдрөөс /2020.03.30/олгож эхлхээр болжээ. Иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулан ажиллах юм байна.

Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг/дугаар бүхий наалт/ цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргахыг анхааруулсан байна.

Иргэдийн ачааг дараах хуваарийн дагуу олгох юм байна.

-2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-нд;

-2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-нд;

-2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-нд;

-2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Истанбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-нд ажлын цагаар олгоно.