Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ажлаа өгснөөс хойш уг албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг томилоод байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүл буюу гуравдугаар сарын 27- ноос түүнийг АТГ-аас эрүүгийн хэрэгт шалгаж эхэлжээ.

Хэргийн шалгалттай холбоотойгоор цөөнгүй газарт нэгжлэг хийснийг эх сурвалжууд хэлж байна. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ынхан үзэж, нийслэлийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноор өнгөрсөн баасан гаргаас нарийвчилсан шалгалт эхлүүллээ.