НОК: Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг нээх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

НОК: Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг нээх эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн онцгой байдлын газрын хурандаа Г.Нэргүй "Энэ сарын 27-29-ны өдрүүдэд нийт 58105 ширхэг угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд тараалаа. Мөн зуслангийн бүсэд очиж ажилласан. Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 10 сарын 02-ны өдрөөс 04 сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Бид ирэх сарын 02-ны өдөр өндөржүүлсэн байдлаас бууна. Үүний дараа өнгөрсөн саруудад хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнана. Гудамж, талбай, албан байгууллагуудад ариутгал хийсээр байна. Мөн ил задгай, нус шүлсээ хаясан, шээсэн 7000 гаруй иргэнийг илрүүлж зөвлөгөө өгч, торгуулийн арга хэмжээ авсан" гэсэн юм. 

Гуравдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгаас ирсэн 41 зорчигчтой автобусанд коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол байсныг тусгаарлан ажиглаж байна гэж мөн мэдэгдлээ. 

Мөн Хотын дарга С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг гурав сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон.

Мөн ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахаар болоод байсан юм. Тус газруудын үйл ажиллагаа маргаашнаас нээгдэх юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар нэг ч газрын үйл ажиллагааг нээгээгүй бөгөөд хөл, хориог сунгах эсэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа аж. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож байхаар болсон. Энэ дагуу өнөөдөр “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд мэдээлэл өгч, захирамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. 

ШУУД ҮЗЭХ: