НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй

НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй

Коронавирусийн халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой улс орны эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөхөөр болсон билээ.

Тодруулбал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдэгдсэн. Хөдөлмөр эрхлэгчидтэй холбоотой бас нэг шийдвэр нь дээрхийн адил дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ ногдуулахгүй байх тухай юм.

Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас "НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт төрийн албан хаагчид хамаарахгүй. Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авна" гэжээ.